Нийгмийн

Бурхан багшийн ринсрэл бороо оруулдаг бол "АХИН ЗАЛЪЯ"

2022 оны зургаадугаар сарын 13-нд БНЭУ-аас бурхан багшийн их ринсрэл /чандар/-ыг залан ирснээр сүсэгтэн олон мөргөл үйлдэж Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Тэгвэл өчигдөр /2022.06.27/ Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг БНЭУ руу нь буцаасан. Энэ үеэр Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамц “Сайхан үйл явдал боллоо. Бурхан багшийн ариун чандрыг энд байх хугацаанд Монгол орон даяар бороо хур орж, нутаг минь нов ногоон боллоо” хэмээн ярьжээ.

Ринсрэлийг бэлэгшээж, сүсэг бишрэлээр хандах хандлага бурханы шашинтай улсад байж болох хэдий ч бурхан шашны тэргүүн нь ийнхүү "мунхаглаж" байгаа нь зохист үл нийцнэ.

Хэрвээ үнэхээр хамбын хэлсэнчлэн бурхан багшийн ринсрэлийг залснаар хур бороо орж, байгаль дэлхий дэлгэрдэг бол улсын төсвөөс мөнгө гаргаж дахин залъя. Ган гачиг тайлагдаж, тэрбум модоо услаж, цөлжилтөөс ангижрах ч юм билүү.

Шашны ном судрыг шинжлэх ухаанч талаас нь ард иргэддээ сурталчлах, соён гэгээрүүлэх нь шашны төлөөлөгчийн үүрэг байлтай.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 13:38

Ирсэн лам нарынх мөнгө хулгайлаад хулихдаад явуулсан одоо ахиж ирэх үү

zochin
zochin
2022-06-28 15:17

uzel bodoldooo eyereg xelbelzel bailgaj surmaar yum.

zochin
zochin
2022-06-28 15:54

Alivaa yum uchirtai. Mongolchuud bid zuv bodol, saihan setgel, hudulmurch baihiig l erhemledeg. BURKHANI surgaali gaihaltai shinjleh ukhaanch filosoflog gun uhaanch uhaaral khairlasan baidag. Sain sudal, Ikh unshaarai.

М ьёа
М ьёа
2022-06-28 19:04

Бороо байтугай сайхан зүйл хүсэж з�##�сан юм бишүү бороо ч цаашаа байлгүй

Зочин
Зочин
2022-06-29 10:41

тэгвэл гантай ногоороогүй аймагт з�##�аад бай кк

Холбоотой мэдээ

Back to top button