Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГССҮТ-д могойд хатгуулсан дөрвөн хүүхэд эмчлүүлж байна

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон могойд хатгуулсан хүүхдийн тоо харьцангуй их байгаа аж.
ГССҮТ-д Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүүхэд нь орон нутгаас, бусад нь нийслэлээс бүртгэгдсэн байна.
МОГОЙД ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД:
Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал юм. Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй бөгөөд өндөр халуурч, амьсгалын дутагдалд орж нас барах магадлалтай. Мөн хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг. Хэрэв хөлөндөө хатгуулсан бол огт гишгэж болохгүй. Мөн дараах арга хэмжээг яаралтай авах ёстой. \
Үүнд:
- Эмнэлэгт яаралтай хандах
- Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
- Шингэн зүйл их уух
- Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
- Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
- Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.