Нийгмийн

БҮТ: 7333 хүүхэд их сургуульд элсэх болзлоо хангасангүй

Энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулсан ЭЕШ-ын дүн мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төвөөс өглөө.

БҮТ-ийн захирал Л.Ганбат ЭЕШ-ыг улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд зохион байгуулж дууслаа. Мэдээллийг тухайн бүрд нь мэдээлсэн. Шалгалтын дүн оноо гарч дууссантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын батламж хуудсыг БҮТ-ийн цахим хаяг руу нэвтэрч ороод цахимаар хэвлэж авах боломжтой. Улмаар их дээд сургуульд элсэх боломжтой. ЭЕШ-ыг зохион байгуулахад оролцож, хамтарч ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье. ЭЕШ-ын зохион байгуулалтад 3000 орчим багш оролцсон. Энэ жилийн ЭЕШ-ын ирц 92 хувьтай байлаа." гэлээ.

Мөн тэрбээр, ЭЕШ-д орсон шалгуулагчдаас, 2019 онд 109, 2020 онд 182, 2021 онд 209, 2022 онд 208 нь тус тус 800 оноо авсан байна. Үүнээс тусгайлан авч үзвэл энэ жил Орос хэлний хичээл дээр 67 шалгуулагч, математикийн хичээл дээр 31 шалгуулагч 800 оноо авсан. Математикийн хичээл дээр гэхэд 800 оноо авсан 31 шалгуулагчийн 10 нь шалгалтын материалын 100 оноогоо бүтэн авсан дэвшилттэй үр дүн гарсан байна.

Энэ жил БШУ-ны сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын үндэсний босго оноог, их сургуулийнх 480, дээд сургуулийнх 440, орон нутгийн сургуулийнх 410 байхаар тогтоосон.

Тэгвэл улсын хэмжээнд сонгож шалгалт өгсөн бүх хичээлээрээ 400-гаас бага оноо авсан шалгуулагч 1,355, 480-аас бага оноо авсан шалгуулагч 7,333 байна. Харин босго давсан шалгуулагч 24,693 байна. Өөрөөр хэлбэл, энэ жил ЭЕШ өгсөн нийт хүүхдээс 7,333 хүүхэд их сургуульд элсэх болзлоо хангаагүй бол 1,355 нь бүх түвшний их дээд сургууль, коллежид элсэх болзлоо хангаагүй байна гэсэн үг. Харин үлдсэн нь ямар нэг байдлаар их, дээд сургуульд элсэх боломжоо нээлттэй авч үлдсэн" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 13:34

Харамс�##�тай мэдээлэл бна. Бараг 30 хувь нь Боловсролын яам Эцэг эхчүүд хандлагаа өөрчил гэсэн дохио.

Иргэн
Иргэн
2022-06-28 15:01

Их олог хүүхэд ш�##�гатанд тэнцээгүй бн ш�##�тгаан нөхцөл байдлыг БШУЯ болон холбогдох байгууллагууд суд�##�ж тодорхойлох хэрэгтэй. Сург�##�т ш�##�г�##�тын системээ боловсронгуй болгоход анхаарах нь чух�##�. Ирээдүй болсон хүүхдүүд хохирох ёсгүй

Зочин
Зочин
2022-06-28 16:13

ЕЭЭЭ ЯМАР ГОЁ МЭДЭЭ ВЭ? БАЯРАЛЛАА СУРГУУЛЬД ЭЛСЭХ БОСГО ОНООНД ХҮРЭЭГҮЙ СУРАЛЦАГЧИД ЁСТОЙ БРАВО.ТА НАРЫГ БУРХАН ХАРЖ ААВ ЭЭЖИЙН ТАНЬ АРИУН ШҮТЭЭН ХАМГААЛЖЭЭ ДЭЭД СУРГУУЛИНЦАР НЭРТЭЙ МЭРЭГЖСЭН ЛУЙВАРЧДАД МӨНГӨӨ ЛУЙВАРДУУЛЖ ҮҮНИЙХЭЭ ХАРИУД ЭРЭГТЭЙ НУСНУУД НЬ АРХИЧИН ЭМЭГТЭЙ ОХИДУУД ЖОМБОГО БОЛДОГ ЮМ ШҮҮ. ЭНЭ БОЛ ҮНЭН ШҮҮ АРВАН ЖИЛДЭЭ ЭВДРЭЭГҮЙ ХӨӨРХИЙ ОХИД ХӨВГҮҮД ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ НЭРТЭЙ ШОУНААС ОНГОНОО ДЭЛБЭЛҮҮЛЖ ЗАНДАНГАА ТАЙЛЖ ЖИРЭН ГОДЫН МАСТЕРУУД БОЛДЫН ШҮҮ ЭЭ САЙХААН ЭДГЭЭР 7333 ШИЛДГҮҮД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЦЭЭЖ ДҮҮРЭН АМЬСГАЛЖ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДАР ҮНЭН ГОЁ БАЯР ХҮРГЭЕ

Холбоотой мэдээ

Back to top button