Нийгмийн

Сяньбигийн үеийн эд өлгийн зүйлс илрүүлсэн багшийг 5 сая төгрөг, нөөтбүүкээр урамшууллаа

"Улаанбаатар" их сургуулийн багш профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Говил уулнаас Сяньбигийн үеийн цуврал бунхант булшнуудаас ховор нандин эд өлгийн зүйлс нээн илрүүлээд байгаа.

Иймээс аймаг орон нутгаас дараах арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэлээ. Үүнд;

  • Т.Идэрхангай багштай судалгааны багтай хамтран 2023 онд аймгийн хэмжээнд иж бүрэн соёлын өвийн судалгааг зохион байгуулах
  • Олдвор олдсон Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах,
  • Архелогийн судалгааны ажлыг 2023 оны хавар гурван сарын хугацаатай зохион байгуулж олдворуудыг илрүүлэх, шаардлагатай хөрөнгийг орон нутгаас санхүүжүүлэх, цаашид уг газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, стратеги төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөв.

Мөн доктор Т.Идэрхангайд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг болгон зөөврийн компьютер болон 5 сая төгрөгийн урамшуулал олгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2022 18:44

Хувиасаа өгч байгаа юм уу

Холбоотой мэдээ

Back to top button