Нийгмийн

ЭЕШ:Төгсөгчдийн хуваарь сонголтыг долоодугаар сарын 08 хүртэл зохион байгуулна

2022-2023 оны хичээлийн жилийн Монголын их, дээд сургуулийн консорциумийн хуваарь сонгуулах үйл ажиллагаа цахим хэлбэрээр зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тодруулбал,

Бүртгэл 2022.06.28-аас 2022 оны долоодугаар сарын 03-ны хооронд
хуваарь сонгуулах үйл ажиллагаа 2022 оны долоодугаар сарын 04-08-ны хооронд болно.
Монголын их, дээд сургуулийн консорциумд харьяалалтай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хуваарь сонголтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Харин МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хувьд элсэлтийн үйл ажиллагааг өөрсдөө бие даан цахимаар зохион байгуулж байгаа юм.

Элсэгч бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хувийн мэдээллээ шалгах бөгөөд 10 хүртэл мэргэжлийг сонгож бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэл www.ees.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлсэн элсэгчийн хөтөлбөр, мэргэжил баталгаажуулах эхний шатны эрх 2022 оны долоодугаар сарын 04-ний 09:00 цагт нээгдэж, 2022 оны долоодугаар сарын 08-ны 18:00 цагт хаагдана. Элсэгч нь тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтаж, босго онооны болзол хангасан тохиолдолд хөтөлбөр баталгаажуулалтыг цахимаар хийх юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button