Нийгмийн
Азарганы бүртгэлд будлиан орж, уяачид гомдолтой байна

Үндэсний их баяр наадмын хурдан морины азаргын уралдаан дээр бүртгэлийн явц дээр асуудал үүсч, маргаан гараад байна.
Уяачид сэрвээгээр хасагдсан бол гомдох юм алга. Бүртгэл дээр морин дээр огт байхгүй дараалал бүхий тоо өгсөн учраас хасчихсан. Бидний өчнөөн олон жилийн хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна гэцгээлээ.
Харин хариуцан ажиллаж буй албаны хүмүүс “Шалгадаг газар нь мэдүүлсэн. Үнэхээр хаанаа ямар алдаа гарч гэдгийг дүгнэлтээр гаргаад ирнэ” гэсэн хариу өгч байна.
Азарганы уралдаанд 203 азарга уралдсан. Гэтэл гомдол гаргаж буй азарганд 1114, унаач хүүхдэд 114 гэсэн дугаар олгосноор азарга хасагдсан байна.
Уяачид хэвлэлийнхэнд “хурдан сайн давхих магадлалтай адууг ингэж хасах тохиолдол гардаг” хэмээв.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цусан өшөө үүслээ
Жилийн жилд л ийм юм болж л байдаг. Наадам гэхээсээ илүү бизнес мөнгөний асуудал хойно