ДЭЛХИЙ

Жо Байден дахин “ковид-19”-ийн халдвар авчээ

АНУ-ын 79 настай Ерөнхийлөгч Жо Байдены “ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Гэхдээ хэдхэн хоногийн дараа хариу дахин сөрөг гарсан бөгөөд вирусын халдвар арилсан гэж Цагаан ордны эмч мэдэгдсэн байна. Иймд тэрбээр “ковид-19”-өөр халдварлаж, эдгэрсэн бололтой гэжээ.

Байден Паксловид эмийг ууж байсан бөгөөд энэ нь Ковидийн вирусыг арилгаж, бууруулах үр дүнтэй гэнэ.

Цагаан ордны эмч, доктор Кевин О'Коннор "шинж тэмдэг дахин илрээгүй, одоо ч сайн байгаа" гэж мэдэгджээ.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийн дагуу Байден дор хаяж тав хоногийн тусгаарлалтад орно.

Байден өөрийн эерэг хариуныхаа талаар твиттер хуудаснаа “Надад ямар ч шинж тэмдэг илрээгүй ч эргэн тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдлын төлөө тусгаарлагдах болно” хэмээжээ.

Байден шинжилгээ өгсөн үеэрээ Цагаан ордонд арга хэмжээнд оролцсон бөгөөд маск зүүсэн байв. Гэвч тэрбээр пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, Цагаан ордны цогцолборт гүйцэтгэх захирлуудтай уулзах үеэрээ маскаа тайлсан байна.

Байден яагаад CDC-ийн протоколыг зөрчиж байгаа юм бол гэсэн асуултад хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьер: "Тэд бие биенээсээ хангалттай хол байсан. Аюулгүй" хэмээжээ.

Байден коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байжээ.

Эх сурвалж: Theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button