НИЙГЭМУРЛАГ

БИЧЛЭГ: "Тамгагүй төр" үзэж чадаагүй бол бүү харамс. Эндээс үз

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн бичсэн "Тамгагүй төр" жүжгийг тэртээ 1998 онд Ч.Найдандоржийн найруулгаар монголчууд үзэж байв. 2019 онд ч мөн УДЭТ-ын тайзнаа тоглогдож байсан удаатай. Харин 2022 онд “Hero” тодотголтой Б.Баатарын найруулгаар 100 удаа тоглогдоод байна.

100 дахь тоглолтоо NTV телевизээр шууд дамжуулна хэмээн зар тараалгасан ч хэлсэн ярьснаасаа буцаж, жүжиг бүтсэн түүх бүхий бүтэн долоон цагийн нэвтрүүлэг цацав. Заа одоо л гарах байх гэж зурагтаасаа холдож чадалгүй суусан үзэгчдэд Б.Баатар ийн молиго, модон чихэр үмхүүлж чадлаа. Үнэгүй үзэх албагүй л дээ. Гэхдээ үнэгүй үзүүлнэ гэж анхнаасаа мэдээлэл цацсан тул хүлээлт үүсэх нь мэдээж. "Тамгагүй төр"-ийнхөн сансандаа хүрлээ. Сайнаар ч бай, муугаар ч бай бүгд мэддэг боллоо. Маркетинг л юм даа. Гэхдээ хүмүүсийн сэтгэл зүй, цаг заваар наадсан бохир маркетинг.

Үзэж чадаагүй хүмүүст хэлэхэд бүү харамс. Ч.Найдандоржийн найруулгаар УДЭТ-ын тайзнаа тоглогдож асан теле жүжгийг нь үзэж болно. Нээлттэй линкийг дор холболоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Баатарын Тамгагүй төрийг үзүүлнэ гэсэн молиго дүү Оюукагийнх нь Хэмнэлтийн бодлого 2 яг адилхан нэг хүний технологи аж.

Зочин
Зочин

Цсссссс

Зочин
Зочин

Хамгийн сүүлд 2006 онд Драмын театр дээр тавигдсан.

Зочин
Зочин

Баярлалаа

Зочин
Зочин

Mundag hiisen buteel but avdag yum bnadaa. Hoshin shogchid maani jujig tavimaar yum bnadaa w

Холбоотой мэдээ

Back to top button