Их хэмжээний ам.доллар, эд зүйл алдсан иргэн цагдаа нар хулгайчийг барьсны дараа дуудлага өгчээ

Их хэмжээний ам.доллар, хөөрөг, алтан гулдмай зэрэг эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлсэн талаар өчигдөр бид мэдээлсэн.
Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 30-ны өдрийн 11:33 цагт Хан-уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны ...... тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг их хэмжээний үнэ бүхий эд зүйл алдагдсан байжээ.
Гэтэл цагдаагийн алба хаагчид тухайн хулгайчийг дуудлага ирэхээс дөрөв хоногийн өмнө буюу наймдугаар сарын 26-нд дайчлан баривчилсан байжээ. Учир нь эд зүйлээ хулгайд алдсан иргэн Т наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд хөдөө явсан байсан хойгуур гэрт нь хулгай орсон бөгөөд цагдаа нар хулгайчийг барьснаас хойш буюу наймдугаар сарын 30-нд гэртээ ирснээр цагдаад дуудлага өгсөн нь энэ аж. Тухайн хулгайн хэрэг наймдугаар сарын 25-нд үйлдэгдсэн байжээ.
Ш гэгч нь нийт долоон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юмдаа
Хулгайчийн хуулиа чанг�##�аачээ.Баригдаад хэдэн төгрөгөөр торгуулаад гарчихвий дээ.
гарчиг тохирсонгүй
Ямар гээч баяны хөрөнгө вээ
Hulgaichiig hulgaich uhsan bna 2laa buruudhuu mongotei hulgaich ni garna mongoliin huuli guuli bolson
хэнийх вэ?????
энэ их хэмжээний эд хөрөнгөө авсан бол цагдаа нарыг 10 хувиар шагнах хэрэгтэй шүү төрийн ажил гэдэгээр гэртээ хонох завгүй л явдаг хүмүүс шүү
Нэг хүнд ахадмаар их үнэт эдлэл хөрөнгө зоорьтой хүн байна.Өөрөө ямар замаар энэ бүхнийг цуглуулсан гэдгийг цагдаагийн байгууллага сонирхдог боловуу.