ДЭЛХИЙ
"В.Путины машин дэлбэрсэн" гэх мэдээллийг үгүйсгэлээ

Британийн “The Sun” сонинд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөлөглөж буй лимузин машинд тэсрэх бөмбөг тавьсан, дэлбэрэлт болсон гэсэн мэдээлэл гарсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков үгүйсгэжээ.
“The Sun”-ийн мэдээлэлд “Машин нь дэлбэрсэн, В.Путин гэхдээ гэмтээгүй, дэлбэрэлт болсны дараа аюулгүй газар руу шилжүүлсэн” хэмээн харсан юм шиг бичиж, Украины БХЯ-ны Тагнуулын албаны дарга Кирилл Будановын үгнээс эш татсан байсан юм.
Энэ мэдээлэл үнэн эсэхийг Д.Песковоос асуухад “Үгүй” хэмээн ганц үгээр хариулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч өчигдөр /2022.09.16/ олон уулзалтад оролцсон, өнөөдөр ШХАБ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох бөгөөд арга хэмжээнүүдээсээ нэгийг нь ч цуцлаагүй байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууныхан Оросыг янз бүрээр оролдож байнаа
Шээснүүд амжихгүй л дээ
Ээ ямар муухайгаар хүний хор шарыг малтаж доромжилдог юм бэ, Путины шаг мадыг мэддэг хүн ингэж тохуурхахад орлцохгүй лдээ, монглчууд минь хүн доромжилж улс орнуудын хэрэгт бүү оролц
Удахгүй өөрийн нацистууддаа нухуулна