ДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй анх удаа онгоцоор зорчжээ

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй, турк үндэстэн Румэйса Гэлги амьдралдаа анх удаа онгоцоор зорчжээ. Тэрбээр “Туркиш эйрлайнз” компанийн онгоцоор Сан Франциско руу аялсан байна. Британийн Daily Mail цахим хуудаст энэ талаар мэдээлээ.

Румейса Гэлги өсвөр насны охин байхдаа л онгоцны суудалд багтахааргүй хэт өндөр болчихсон байсан тул өмнө нь онгоцонд ер сууж үзээгүй байсан гэнэ. Энэ удаад ч ердийн байдлаар бол огт нисэх боломжгүй байсан бөгөөд үндэсний агаарын тээврийн компани нь анхаарч дэмжсэний ачаар л АНУ, Сан Францискод хүрч иржээ.

Компанийн зүгээс түүнийг ая тухай зорчуулахын тулд зургаан зорчигчийн суудлыг чөлөөлж өгсөн гэнэ. Р.Гэлги хэт өндөр хүмүүсийн нэгэн ажил өнчин тархины даавар ялгаралтын эмгэгтэй. Энэ өвчнөөсөө болоод хэт өндөр ч яс нь сийрэгжсэн тул ердийн үед ч тэргэнцэр, хөлд оруулагч ашигладаг байна.

215.15 см өндөр түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Гинессийн дээд амжилтын ном “Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй” хэмээн тодорхойлж, батламж гардуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button