Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны эсэргүүцэгчид аятолла Хомейнигийн гэр музейг галдан шатаажээ

Төр засгийнхаа эсрэг жагсаал хөдөлгөөн өрнүүлж буй иранчууд өчигдөр тус улсын шашны тэргүүн, оюун санааны удирдагч агсан аятолла Хомейнигийн гэр музейг галдан шатаасан талаар ВВС агентлаг мэдээллээ.

Ираны эрх баригчид энэхүү мэдээллийг үгүйсгэсэн ч интернэт орчинд тархаж буй бичлэгт хотын төв байрлах гэр музейг хүмүүс шатааж байгаа байдал тод буусан байсан гэнэ.

Аятолла Хомейни уг байшинд төрсөн бөгөөд 1979 онд хувьсгалыг удирдаж, эрх мэдэл нь бэхэжсэний дараа төрсөн гэрийг нь музей болгоод байсан аж. Тэрээр 1989 онд нас барсан бөгөөд Иран улс нас барсан өдрийг нь одоо болтол гашуудаж тэмдэглэдэг байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2022-11-19 14:43

IRAN II TEMTCEG CH EMEGTEI CHUUDIIG DEMJIJ BNA..

ҮНЭН
ҮНЭН
2022-11-19 18:16

ГОЁ ГОЁ

Холбоотой мэдээ

Back to top button