Эдийн засгийн мэдээ

40 их наядын нүүрс "хулгайлагдсан" гэх тооцоог ЭТТ ХК мэдэхгүй, өөрсдөө судалгаагүй байна

Сүүлийн үед "Нүүрсний хулгай"-н гэх асуудал анхаарал татаж буй. Засгийн газраас ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор офф-тейк гэрээнүүдийг шалгана, улмаар нүүрсний асуудлуудыг сөхөж тавина гэсэн мессеж өгсөн. Гэвч улс төрийн дотоод нөхцөл байдалдаа тушигдаж, одоог хүртэл асуудлыг дорвитой хэмжээнд гаргаж тавихгүй байгаа.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийхдээ "30-40 их наяд төгрөгийн үнэ бүхий нүүрс хулгайлагдсан" гэж ноцтой тоо дурдсан. Гэвч ямар тооцоололд үндэслэсэн талаараа тайлбарлаагүй. Иргэд том тоонд бухимдаж, хариуцлага нэхэж эхэллээ.

Тэгвэл, өнөөдөр ЭТТ ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийх үеэр энэ тоог асуулаа. Өөрөөр хэлбэл, "хулгайлагдсан" гэх нүүрсний үнэлгээ, тоо хэмжээний судалгаа гарсан эсэхийг тодруулав.

Ингэхэд "268Олборлосон нүүрсний тоо хэмжээ байгаа ч үнэлгээ хийж үзээгүй. Нүүрсний хэргийг 2018 оноос хойш шалгаж байгаа гэдэг мэдээлэлтэй байна" гэсэн хариулт өглөө.

Өөрөөр хэлбэл ЭТТ ХК-д өөрт нь хэчнээн төгрөгийн үнэ бүхий нүүрс "хулгайд алдагдсан" гэгдээд буйг тоймтой хэлэх тооцоо, судалгаа алга. Харин УИХ-ын гишүүд нь дураар, зоргоор тоо хэлж, иргэдэд төөрөгдөл үүсгэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Тэгээд тэр өмнөх захиралд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Худал поопроод л

Зочин
Зочин

2011 onoos shalgaa naadhaa

Зочин
Зочин

муухай шуналтангууд ыг устгадаг. бх хэрэгтэй буудаад буудаад. хаявал таарндооо

Зочин
Зочин

Bvgd huivaldachihaad nuun daragduulah gj oroldoj ehellee de

Зочин
Зочин

Buduurehees oor id shidgvi nowshnuuud

irgen
irgen

БЭТ гэх энэ нөхөр нэгнийх нь бууны нохой тул ЭТТ-д учирсан хохирол энэ нөхөрт түй ч падгүй бололтой. Дараагийнхаа хийх хулгайг л толгойдоо бодоод сууж байгаа нохой байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button