Нийгэм мэдээ

Монгол Улсаас гурван улсын 13 иргэнийг гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны арваннэгдүгээр сард төлөвлөгөөт хоёр, төлөвлөгөөт бус 34 удаагийн хяналт шалгалт явуулжээ.

Улмаар зөрчил гаргасан зургаан улсын 15 гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 1.5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил гаргасан иргэдийн дийлэнх нь нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчжээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11 болон 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гурван улсын 13 иргэнийг албадан гаргасан байна.

Йордан, Саудын Араб, БНХАУ зэрэг улсын 13 иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр албадан гаргажээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.7 дахин, уригч иргэн хоёр дахин, албадан гаргасан иргэн 96.8 хувиар тус тус өссөн аж. Зөрчил гаргагч хуулийн этгээд 25 хувиар буурчээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button