"Insight" робот удахгүй унтарна

Ангараг гарагийн газрын гүн, дулаан, газар хөдлөлтийн идэвхжилийг судлах зорилготой робот болох "Insight"-ын ажил дуусаж байж болзошгүй талаар НАСА-гаас мэдээлжээ.
Уг робот Ангараг гарагийн гадаргууг өрөмдөж, гүнийг нь чагнах, мөн цаг уурын судалгаа хийдэг юм. Тэрбээр 2018 онд Ангарагийн гадаргуу дээр газардсан билээ. "Insight" дөрвөн жилийн турш өөрйин үүргээ амжилттай биелүүлсэн байдаг.
Түүнийг тэтгэвэртээ гарна хэмээн нэрийдэж буй нь унтрах явцыг хэлж буй. Саяхан "Insight" өөрийн Твиттер хуудаснаа нэг сарын өмнөөс асуудал үүссэн, энэ удаа илгээж буй зураг нь сүүлчийнх байж болзошгүй хэмээн жиргэжээ.
Харин НАСА-гийн зүгээс уг даалгавар албан ёсоор дууссан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.
"Insight"-ийн унтарч буй шалтгаан нь Ангараг гараг дээрх шороон шуурга түүнийг тэжээлээр хангах хавтанг гэмтээсэнтэй холбоотой ажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.