Гадаад мэдээДЭЛХИЙ

Кобигийн ослын зургийг тараасан этгээдүүд 29 сая ам.долларын нөхөн төлбөр өгнө

Одоогоос хоёр жилийн өмнө Коби Брайант нисдэг тэрэгний ослоор нас барсан билээ. Түүний ослын зургийг цагдаа нар хуваалцсаны дараа Коби Брайантын эхнэр 29 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг.

Тэгвэл шүүхээс түүнд дээрх мөнгийг өгөхөөр шийдвэрлэжээ.

Ванесса Брайант түүний нөхөр болон охин Жианна нарын долоон хүнд анхны тусламж үзүүлж байсан хүмүүс бэлэг дурсгалын зүйл мэтээр нас барагсдын зургийг дарж авсан явдалд нэхэмжлэл гаргасан.

Тэгвэл Ванессагийн өмгөөлөгчид мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "Өнөөдөр хатагтай Брайант уг бүдүүлэг үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцох тэмцлээ амжилттай дуусгалаа. Тэр нөхөр, охин болон бусад талийгаачдын ар гэрийнхэнд нь ийм хүндэтгэлгүй хандсан бүх хүмүүсийн төлөө тэмцсэн. Түүний шүүх хуралд ялсан явдал нь энэ мэт бүдүүлэг үйлдлийг таслан зогсооно гэж найдаж байна" гэв.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button