УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АТҮТ-ийн К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон нарыг шүүх хурал дахин хойшлов

Авлигын асуудалд нэр холбогдсон АТҮТ-ийнхөнийг шалгах ажиллагаа одоо хүртэл хууль, шүүхийн байгууллагад царцсан хэвээр байна.

Тодруулбал, тус байгууллагын К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дахин хойшилжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

  • К.Айдост Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,
  • шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт,
  • шүүгдэгч Л.Балдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт

тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагаас хянан хэлэлцсэн байна.

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын яллагч Г.Ганхөлөг нь шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн аж. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Өмнө нь өмгөөлөгч нарын шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар мөн л хойшилж байв.


Тэдний авлигын хэргийн тухай бид Авлигын үүр болсон АТҮТ-ийнхөн хуулийн хамгаалалт дор албан тушаал хашсаар, дэвшсээр байна нэртэй контентоор хүргэж байсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button