Ч.Маралмаагийн жолоодох эрхийг 3 жилээр хасч, зорчих эрхийг нь хязгаарлав

Урсгал сөрж, 12 настай хоёр хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.03.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Хуралдаанаас Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг гаргажээ.
Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгасан байна.
Хэргийг эргэн сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн байдаг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай шүүх ийм л дээ, үнэнийг олж тогтоохгүй...... нохойн ам нийлүүлээд л гүйцээ !
Нүүрсчдийн хэрэг дээр яваандаа ЗГ буруутан болж магадгүй л байх шүү ! Оюук,Нямбаатар хоёрт энэ бос госон асуудлаа төгс шийдэж чадах потенциаль бна уу ?!
Угаасаа жолооч биш хүүхэн биз дээ, жолооч биш хүнээс юуг нь хасдаг байна вээ
Ийм хөгийн шийдвэр байдаг юм уу? Амьтан хүнийг эрүүл саруул болгож, учруулсан хохирол энэ тэрийг нь барагдуулахын хамт тодорхой хугацаанд хорьж, ял эдлүүлж хүмүүжүүлдэггүй, толгойг нь илсэн шийдвэр гаргаж болдог юм уу?