ДЭЛХИЙ

Судалгаа: Ядуу улсын иргэд юунд дуртай вэ

Аливаа улсын ядуурлын түвшинг тогтоохдоо нэг хүнд ногдох Үндэсний нийт
бүтээгдэхүүн нь 1045$-оос бага бол ядуу буурай буюу бага орлоготой орон гэж
үздэг.

Түүнчлэн Дотоодын нийт бүтээгдэхүүн, бичиг үсэг тайлагдсан байдал, ажил
эрхлэлтийн хувь зэрэг нь тухайн орны эдийн засгийн түвшинг тогтооход чухал
үүрэгтэй.

Буурай орны иргэдийн сэтгэл зүйн шинж байдал дээр тулгуурлан хийсэн
олон судалгааны ажил байдаг бөгөөд тэдгээрээс онцлон ядуу орны иргэд юунд дуртай байдгийг түүвэрлэн бэлтгэлээ.

1. Хошин шог
Сэтгэл зүйчид ядуурал нь стресс үүсгэж, алсын хараагүй болгох зэрэг сөрөг нөлөө
үзүүлдэг болохыг баталсан. Буурай орны иргэд стресс бууруулах шог ярианд
дуртай байдаг бөгөөд энэ ч утгаараа хамгийн ядуу, дорой улс оронд хошин урлаг
дээд цэгтээ хүртэл хөгждөг байна. Харин өндөр хөгжилтэй оронд шинжлэх ухааны
салбар хөгжсөн байдаг аж.
2. Халамж
2022 онд зөвхөн АНУ болон Герман улс гэхэд л ядуу буурай орнуудыг дэмжих
хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 15 тэрбум ам.доллар хандивлажээ. Гэхдээ ийнхүү
мөнгөн тусламж үзүүлэх нь тухайн орныг ядуурлаас гаргадаггүй. Халамж
хавтгайрах нь улс орныг улам ядууралд хөтөлдөг. Манай улсын хувьд 3 сая гаруй
иргэдийн 2.5 сая (давхардсан тоогоор) халамж авч байна. 2022 онд улсын төсвөөс
2 их наяд төгрөгийн халамж олгосон.
3. Цагаачлах, дүрвэх
Ядуу буурай, улс төрийн мөргөлдөөнтэй орны иргэд өндөр хөгжилтэй улсууд руу
дүрвэх, цагаачлах нь энгийн үзэгдэл билээ. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас
мэдээлснээр 2022 онд 100 сая хүн эх орноосоо дүрвэсэн гэв. “Энэ нь түүхэнд
байгаагүй дээд амжилт болсон” гэж тус агентлагийн тэргүүн Филиппо Гранди
хэлжээ.
4. Согтууруулах ундаа
Ядуу буурай оронд согтууруулах ундааны хэрэглээ өндөр байдаг нь дараах
шалтгаантай. Архины үнэ хямд байх нь согтууруулах ундааны хэрэглээний чухал
хөдөлгөгч хүчин зүйл болдог байна. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын
согтууруулах ундааны татвар 10-60% бол ядуу буурай орнуудынх 15-20% байдаг
аж.
5. Эрт гэр бүл зохиох
Баян орнуудтай харьцуулахад буурай орнуудад төрөлтийн түвшин өндөр байдаг.
Энэ нь боловсролын түвшин доогуур, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл
хүртээмжтэй байдаггүй зэрэгтэй холбоотой юм. Турку их сургуулийн судалгааныбайгууллагын дэд профессор Марика Жаловаарагийн өгүүлэлд боловсролын
түвшин доогуур хосууд ихэвчлэн гурав, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байдгийг
онцолжээ. Харин өндөр боловсролтой хосууд хоёр хүүхэдтэй болох магадлал их
гэнэ.
6. Сугалаа
Зах зээл тогтворгүй ядуу буурай оронд сугалаа, хонжвор цэцэглэдэг. Healthy
journal сайтад нийтэлснээр АНУ-д явуулсан судалгаагаар өндөр орлоготой
америкчууд спортын бооцоот тоглоомд илүү оролцдог бол бага орлоготой иргэд
сугалаанд оролцдог гэнэ. Түүнчлэн америкийн хамгийн ядуу иргэдийн 1/3 нь нийт
сугалааны тасалбарын талаас илүү хувийг худалдаж авдаг тухай онцолжээ. Иймд
сугалаа зохион байгуулагчид сурталчилгаагаа ядуу хорооллуудад түлхүү явуулдаг
гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2023-03-07 11:40

Яагаад байгаа юм бэ? 3-хан сая хүнтэй, асар их баялагтай манайд энэ 6 юм яг л утгаараа хөгжөөд байгаа ш дээ. Новшийн юмаа, гомдмоор.

Холбоотой мэдээ

Back to top button