Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: Амьтны хүрээлэнгээс матрын өндөг хулгайлж, 20 жил тэжээн, торгуулжээ

АНУ-д 20 жил гэрийн хашаандаа матар тэжээж байсан эмэгтэйг барьж, 1000 ам.доллароор торгосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус эмэгтэй амьтны хүрээлэнгээс матрын өндөг хулгайлан, нас биед хүрсэн матар болтол нь гэрийнхээ хашаанд нууцаар өсгөж байгаад баригджээ.

Түүний тэжээсэн матар нь хоёр метр урттай бөгөөд баригдсанаас хойш амьтны хүрээлэнгийн эзэмшилд очих ажээ.

Техас мужийн хуулийн дагуу хувь хүн матар худалдан, худалдан авах, эзэмших зэргийг хориглодог ба ийм асуудлаар баригдсан тохиолдолд 500 ам.долларын мөнгөн торгууль ногдуулах хуультай аж.

Цагдаагийн газрын мөрдөн байцаалтын үр дүнд А нь 20 орчим жилийн өмнө Нью Браунфелс дахь амьтны хүрээлэнд сайн дурын ажилтнаар ажиллаж байхдаа матрын өндөг хувцасныхаа халаасанд нуун гарсан нь тогтоогджээ. Тийнхүү тэрээр хулгайлсан өндгөө хоёр метрийн урттай нас бие гүйцсэн матар болтол нь өсгөсөн байжээ.

А-д хууль бусаар матар тэжээснийх нь төлөө 1000 хүрэхгүй ам.долларын торгуул ногдуулсан байна. Өндөг хулгайлсан хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн учраас нэмэлт ял авахгүй юм байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button