Илон Маск дагуул хот байгуулж, ажилчдаа амьдруулна

"The Wall Street Journal" сонинд мэдээлснээр Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск АНУ-ын Техас мужийн Остин хотын ойролцоо жижиг дагуул хот байгуулахаар болжээ.
Маск Остин хотод худалдаж авсан газартаа орон сууцны цогцолбор бүхий томоохон газар байгуулж буй. Үүнд, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламж, биеийн тамирын заал, усан бассейн барьж байгаа аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд Марк Остин хотод дор хаяж 3500 акр буюу 14.16 хавтгай дөрвөлжин км газар худалдаж авсан байна.
Үүгээр тогтохгүй Маскийн худалдаж авсан газрын хэмжээ 6000 акр буюу 24.28 хавтгай дөрвөлжин км-т хүрсэн гэх шуум бий.
Маск өөрийн ажилчдаа тус хот руу нүүлгэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Маск газар эзмшигчдэд "Texas Utopia" бий болгох алсын хараа бүхий өөрийн төлөвлөөг танилцуулсан байна.
Техас мужийн хуулийн дагуу жижиг дагуул хот байгуулахад дор хаяж 201 оршин суугчтай байх ёстой хэмээн заасан байдаг ажээ. Улмаар орон нутгийн шүүхээр батлагдах ёстой байдаг гэнэ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.