Гадаад мэдээДЭЛХИЙ

Шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд хагас сая израилчууд нэгджээ

Нетаньяхугийн засгийн газрын шүүхийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал арав дахь долоо хоногоо Израильд өрнөж буй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хагас сая израильчууд гудамжинд жагссан хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдсэн талаар CNN мэдээлжээ.

Израиль улс ес гаруй сая хүн амтай бөгөөд жагсагчид тэдний тав орчим хувийг бүрдүүлж буй. Тэгвэл жагсагчдын тал хувь нь буюу 240 мянган иргэн Тель-Авив хотод цугларсан байна.

Мөн Ерөнхийлөгч Исаак Херцогийн байрны гадна зуун жагсагчид цугласан аж. Тэд Изриалийн далбааг барьж, "Израиль дарангуйлалтай болохгүй" гэх утга бүхий уриа лоозон барьжээ.

Жагсагчид шүүхийн шинэчлэл нь тус улсын шүүхийг сулруулж, засгийн газрын бусад салбаруудын эрх мэдлийн чадварыг алдагдуулна хэмээн үзэж байгаа юм. Хуулийн шинэчлэлд Израилийн парламент болох Кнессетэд Дээд шүүхийн шийдвэрийг энгийн олонхын саналаар хүчнгүй болгох эрхийг олгох явдлыг тусгасан. Мөн шүүхэд нэр дэвшүүлэх эрхийг Засгийн газарт олгох ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button