Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: 73 удаа хар тамхи хэрэглэсэн гэх жүжигчин Юү А Ин байцаалт өгнө

БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох Юү А Ин нэг жилийн хугацаанд 73 удаа хар тамхи хэрэглэсэн нь илэрч, кино ертөнцийн бас нэгэн дуулианы эзэн болсон юм.

Түүнд хар тамхины шинжилгээ хийхэд пропофол, марихуана, кокаин, кетамин зэрэг мансууруулах бодис илэрсэн байдаг.

Тэгвэл тэрбээр ирэх долоо хоногт хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргээр цагдаагийн байгууллагад байцаалт өгнө хэмээн албаныхан мэдээллээ.

Сөүл хотын цагдаагийн газраас "Бид түүний гэрээс болон эмнэлгээс хураасан зүйлсэд шинжилгээ хийж байгаа. Энэ долоо хоногт дуусна. Дууссан даруйд байцаалт авна" хэмээн мэдэгдэв.

Өдгөө 37 настай тэрбээр 2021 оноос хойш эмнэлгийн бус зорилгоор пропофолыг эмийн жороор худалдаж авах нь ихэссэн тул Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас мөрдөн байцаалт хийж эхэлсэн байдаг.

Цагдаагийнхан Юү А Инийг хаалттай орчинд байцаахаар төлөвлөж байгаа бөгөөд баривчлах захирамж гаргах хүсэлтийг нь хэлэлцэхгүй байгаа гэдгийг мэдээлсэн юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button