УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг 52 хоног хориод суллалаа

Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл эл хугацаа дуусгавар болж түүний өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна.

Тус хүсэлтийг шүүх хэлэлцээд дөнгөж сая шийдвэрээ гаргасан аж.

Шүүхээс түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоосон байна. Тиймээс Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2023.03.15/ суллагдах юм. 

Сануулахад, түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-03-15 18:42

Хийсэн хэрэгтэй бол Шүүх ажлаа хийлгүй дээ.

Зочин
Зочин
2023-03-15 21:39

Нямдоржийн хүүхэдтэй яах гэж хэрэлдсийн

Зочин
Зочин
2023-03-15 23:55

Суллагдсан ч одоо ял аваад явна. Нямдорж зууснаа тавьдаггүй хүн

Tuk
Tuk
2023-03-16 09:23

Olon hunii durguig hvrgesen odoo neg hashiraa bailgvi dee bro

Зочин
Зочин
2023-03-16 14:18

ЯЛЛАХ ГЭЖ ЯДЧИХ ЮМАА ХӨГШИН ХАШИР ЧОНО ДОЛОО БУУДУУЛЖ ДАЛАН ШАРХ АВСАН СҮРГИЙН ТОЛГОЙЛОГЧИЙН ӨӨДӨӨС ЖИЖИГ ШҮДЭЭ ЯР�######�ГАН АРХИРАХААР ИНГЭЖ БАЙГАА ЮМ.ОДОО ЧИ ТУРШЛАГАТАЙ УЛС ТӨРЧ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ЭНЭ ТӨРД ЭРҮҮ ӨВДӨГӨӨ НИЙЛТЭЛ ЗҮТГЭСЭН ЭРХЭМСЭГ ТҮШЭЭ ТАНЫХАА ӨЛМИЙ ДОР СӨГДӨН МӨРГӨЖ ТҮМЭНТЭЭ ХҮЛЦЭЛ ӨЧЬЕӨӨ БООЛ БИ ҮХЭХ ЯЛТАЙ ГЭЭД ГЭРИЙХ НЬ ГАДАА СӨХӨРЧ СУУГААД ХОЁ ХАЦРАА ХАВДТАЛ НЬ АЛГАДААД БАЙ АНХБАЯРЫН АЛХСАН ГАЗРААС НЬ АДИС ХҮРТЭЖ ӨГЛӨӨ АЖИЛДАА ИРЭХЭД НЬ ТОНГОЙЖ УГТААД ТОНГОЙЖ ҮДЭЭД БАЙ.ТӨМӨР ЗҮРХТЭЙ Л БИШ БОЛ УЯРНАА ХЭРВЭЭ ЯЛ АВБАЛ ЧИ ТЭНД АЛИНГАА АЛДАНА ЖИНХЭНЭ НИНЖА БОЛНО ЯЛ АВБАЛ ТҮВШИНБАЯРЫГ БАРААДААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button