Нийгэм мэдээ

"Эрүүл мэндийн сайд тушаалаа өөрчилчихвөл 13А маягт цахимжихад бэлэн"

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн 2 сард ажиллаж, 13А маягтыг цахимаар олгодог болохоор ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч байсан.

Өнөөдөр /2023.03.16/ Н.Учрал тухайн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд ЭМДЕГ, гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтран өмнө нь хэрэгжүүлж байсан дата бааз дээр суурилаад 13А маягтыг бүрэн цахимжуулах ажлыг манай яам хийж дуусгасан. Хэрэгжүүлэхэд бэлэн. ЭМ-ийн сайд одоо тушаалдаа өөрчлөлт оруулах ёстой. Хувийн болон төрийн мэдлийн эмнэлгүүд системд холбогдох нь технологийн хувьд нээлттэй болсон. Энэ асуудлыг сайдад тавьсан.

Цахим эрүүл мэнд төсөлтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын цахимжилтыг шийдэх ажлын хэсэг байгуулагдсан. Дэлхийн банкны санхүүжилт зогссонтой холбогдуулаад хувийн хэвшилтэй хамтарч ажиллана" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайч шинэ цагийн хурган коммунист

Зочин
Зочин

Чинзориг сайд үүнийг ойлгох юм болуу даа ?

Холбоотой мэдээ

Back to top button