Улс төрийн мэдээ

Ерөнхий сайдын геополитик байр суурийг “The Times of London” подкэст онцолжээ

“The Times of London” подкэстийн 2023.03.14-ний дугаарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн геополитикийн байр суурийг онцолсон байна. Тус подкэстийг “Шинэ хүйтэн дайн барууны орнуудад ойртож байна” гэсэн сэдвийн дор хийжээ. Ингэхдээ улс орнуудын удирдагчдын байр суурийг эш татан ярьсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эшилж, түүний “The Times”-т өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг сонсогчдодоо уриалжээ.

“The Times”-ийн Ази тивийг хариуцсан редактор Ричард Пэрри Оюу толгойн гүний уурхайн нээлтийн арга хэмжээг сурвалжлахдаа Ерөнхий сайдаас товч ярилцлага авсан юм байна. Ингэхдээ голчлон Оюу толгой төслийн талаар мэдээлэл авсан бөгөөд, төгсгөлд нь Орос-Украины асуудлаарх байр суурийг нь асуужээ.

Ингэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай хоёр хөрш барууны орнуудтай таагүй харилцаатай байгаа нь Монгол зэрэг улсуудад давхар хохирол авчирч байгаа. Яг л гэр бүлийн салалт шиг. Аав, ээж хоёр нь салахад хүүхэд хамгийн их хохирдог шүү дээ” хэмээн хариулжээ.

Сэтгүүлч буцаагаад “Гэхдээ та Оросын талыг баримталж байна гэсэн үг үү?” хэмээн тодруулахад “Та миний оронд байсан бол яах байсан бэ?” гэж хариулсан байна.

Энэ ярилцлагыг дээр дурдсан “The Times of London” подкэстэд эшлэн онцолжээ. Сэтгүүлчид нь “Хоёр  их гүрний дунд байршилтай Монгол Улсын Ерөнхий сайд нөхцөл байдлаа гэр бүлийн салалттай зүйрлэж байна” хэмээлцжээ.

Г.САНСАРМАА

Подкэстийг энд дарж сонсоно уу.

“The Times”-д өгсөн ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-16 13:20

ЗӨВ ДАНХАР БАЦААН ЧИ САЙХАН ХАРИУЛТ ӨГЧЭЭ ЭР ХУРГА САЙН БАЙНА.ХОЁР ХӨРШ ГҮРНИЙХЭЭ ГАДААД ДОТООД БОДЛОГЫГ ШҮҮМЖЛЭХГҮЙ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ ШИГ БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ХЯТАДТАЙ УУЛЗАХААРАА НОЁН СИ ТАНЫ БАРУУНЫ ОРНУУДТАЙ БАРИМТАЛЖ БАЙГАА БОДЛОГО НЬ ЗӨВ Ч ГЭХ ЮМ УУ? ПУТИНТЭЙ УУЛЗАХДАА ОРОСЫГ ГАНЦААРДУУЛАХ ГЭЖ БАЙГАА БАРУУНЫ БОДЛОГЫГ МОНГОЛ ЭСЭРГҮҮЦНЭ ГЭХ МЭТЭЭР ЯВЖ БАЙХАД НЬ АЯНДАА БОЛНО ДОО.ГЭХДЭЭ ҮҮНИЙГЭЭ АЛБАН БУСААР ПУТИНТЭЙ ГАНЦ ЮМНЫ БӨГЛӨӨ МУЛТЛАХДАА ЧИХЭНД НЬ ШИВЭГНЭХ ЗАМААР Л ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2023-03-16 13:54

erguu m#l , eej, aav baihadaa yavah, unuen teneg pda bna , shivshig tarih yum aa delhii niited

Зочин
Зочин
2023-03-16 15:55

Зөв хариулт бна даа

Холбоотой мэдээ

Back to top button