Гадаад мэдээДЭЛХИЙ

Канад: Гэр бүлийн маргааны дуудлагад очсон хоёр цагдаа амиа алджээ

Канадын Эдмонтон хотын цагдаагийн алба хаагчид гэр бүлийн маргааны дуудлагад ажиллаж байх үеэрээ буудуулж, амь насаа алджээ.

Тодруулбал, 2023 оны гуравдугаар сарын 16-ны Пүрэв гарагийн 12:47 цагийн орчимд орон сууцны хороололд гэр бүлийн маргаан гарсан дуудлагын дагуу эргүүлийн алба хаагчид ажиллажээ. Гэвч сэжигтэн залуу эргүүлийн цагдаа нарыг гэр рүү нь орох үед шууд бууджээ. Хоёр цагдаад яаралтай тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.

Эдмонтон хотын цагдаагийн дарга Дэйл Макфи: “Өнөөдөр цагдаагийн алба болон манай хотын хувьд маш эмгэнэлтэй өдөр тохиож байна. Албан үүргээ гүйцэтгэж явсан хоёр гишүүн маань амиа алдсанд гүнээ харамсаж байна. Эдгээр алба хаагчид нийгмийг хамгаалахын төлөө амиа өгсөн. Тэд хэзээ ч мартагдахгүй" гэжээ.

Brett Ryan, 30 настай
Travis Jordan, 35 настай

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-17 15:21

энэ хэнд хэрэгтэй мэдээ вэ?

Холбоотой мэдээ

Back to top button