Улс төрийн мэдээ

Танилц: 18 хоногийн дотор төрийн албанаас ийм хүмүүсийг "шүүрдэнэ"

2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласны хүрээнд Засгийн газраас таван "Ш" ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон.

Юун түрүүнд "Шувуу" ажиллагааг эхлүүлж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ч гадаадын улсад гарсан хүмүүсийг дуудаж авчирна хэмээн нэрс зарлаад буй. Үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын 100 орчим хүмүүс багтаад байгаа юм.

Дараа нь "Шүгэл" ажиллагааны хүрээнд, төрийн албаны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй таарсан бол шүгэл үлээн мэдээлэхийг олон нийтэд хандан уриалсан байгаа.

Тэгвэл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ны албан бичгээр:

  • Засгийн газрын бүх гишүүд
  • Бүх шатны засаг дарга
  • Яамдын төрийн нарийн бичгийн дарга
  • Засгийн газрын агентлагийн дарга
  • ЗДТГ-ын дарга
  • Төсвийн байгууллагын дарга
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга, захирал нарт чиглэл хүргүүлжээ.

Энэ нь "Шүүр" ажиллагаатай холбоотой аж.

Уг албан бичгээр, доор дурдсан 11 тодотгол бүхий төрийн албан хаагч нарыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор илрүүлж, ажлаач чөлөөлөхийг чиглэл болгожээ. Харин 10-ны дотор үр, дүнгээ ЗГХЭГ-т танилцуулахыг үүрэгдсэн байна.

Тэгэхээр төрийн байгууллагууд өөрсдөө, дотооддоо хяналт шалгалтыг явуулж, өнөөдрөөс эхлэн 18 хоногийн дотор тодорхой хүмүүсийг "шүүрдэх" ёстой болж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн л бол Засгийн газрын гишүүд, Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын дарга нараас шүүрдүүлэх олон хүн бий. Ялангуяа Эрчим хүч, байгалв орчин, Эрүүл мэнд

Зочин
Зочин

оюу толгой, эрдэнэс таван толгой, эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагуудын ТУЗ-ийн гишүшдээсээ эхлэх хэрэгтэй. Эдгээр хүмүүсийг Засгийн газар томилдог учраас Засгийн газар өөрөөсөө эхлээд үзүүлчих энэ лхагва гарагийн хуралдаанаараа!!!!

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

эхлээд ажилтан гэхээсээ илүү дарга нараасаа эхлээд шалгаад шаардлага хангахгүй дарга нарыг шууд халах хэрэгтэй дараагаар нь төрөл садан хамаатан эхнэр,ах, эгч дүүс гээд шүүрдэх хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Энэ улс хөл толгой алга. Хийх ажлаа мэдэхгүй качкар зайлах хэрэгтэй

Зочин
Зочин

Bolio boli. Khymyysiin ajil bulaaj bugs doloogch chadvargyi kheden umnii tolilgoo khiikhees uur ajil khiikhgyi umaa ene khyn.

Kkkkk
Kkkkk

Dalimduulaad uursdiin humuusee l avch uldeh biz

Зочин
Зочин

Хороон дарга нарыг маш сайн шалгах ёстой бага гэлтгүй олон жил ард иргэдийг шимэгчилж амьдарсан хогнууд зөндөө байгаа шдээ

Toriin alban haagch
Toriin alban haagch

Harj l baiy, MANiin tilgon communist, tednii tsunh barigchid alban tushaaldaa uldene gedgiig Vanga shig helye. Zarum ter sagsuu pop saidantsaraa har tedniig duraar ni tavisan hoino ta nar oodlohgui ee!!!!

Зочин
Зочин

Сонгон шалгаруулах тухай дүрэм зөрчиж шууд томилогдсон Эрдэнэс Монголын Наранцогтоосоо эхлээч

Зочин
Зочин

Дабль стандарт үйлчлээд дарга захирлуудад нь үйлчлэхгүй дүрэм бол тэгээд л худлаа

зочин
зочин

УЛААН ХАМГААЛАГЧИД ИЛЧЛЭХ АЖИЛДАА ОРЖ ДЭЭ

ЗОЧИН
ЗОЧИН

Анхан шатнаас эхлэх хэрэгтэй

зочин
зочин

Тавантолгой төмөр зөм ХХК-д орсон мэргэжилтэн нэртэй бүх хүмүүсийг ажлаас хөөх хэрэгтэй.

Зочин Зорчин
Зочин Зорчин

Сүржин эхэлж,даржин дуусахгүй байх.Диплом юу болов, илрүүлсэн тэгээд....?

Уншигч
Уншигч

Энэ ч худлаа сүржигнэл болох байх оо.

Зочин
Зочин

Хамгийн түрүүнд Амарбаясгалан зайлаарай

Холбоотой мэдээ

Back to top button