Гадаад мэдээДЭЛХИЙ

Skittles тэргүүтэй бүтээгдэхүүнийг хориглох хуулийн төсөл боловсруулжээ

Калифорнийн хууль тогтоох байгууллага Skittles тэргүүтэй зарим чихэр, химийн хорт бодис агуулсан бусад хүнсний бүтээгдэхүүнийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Ассамблейн гишүүн Жесси Габриэлийн хоёрдугаар сард танилцуулсан АВ418 тоот хуулийн төслийн бичвэрийн дагуу титаны давхар исэл, улаан будаг 3, калийн бромат, пропилпарабен, бромжуулсан ургамлын тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, үйлдвэрлэх, түгээхийг хориглож буй.

Ул хуулийн төсөл нь хяналтгүй хүнсний орчинг засаж, хүүхдүүд, нийгмийн эрүүл мэнд, хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хамгаалахад туслах ажээ.

Хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл компаниуд хүнсний бүтээгдэхүүний найрлагаа өөрчлөх шаардлагатай, эс бөгөөс бүтээгдэхүүнээ мужид борлуулах боломжгүй болох юм.

"The Daily Mail"-д титаны давхар исэл, калийн бромат, бромынжуулсан ургамлын тос зэрэг нэмэлт бодисуудыг Европын холбооны орнуудад хориглосон хэмээн бичжээ. Гэвч Skittles-ийн албан ёсны хуудаст титаны давхар ислийг орцуудынхаа нэг болгон жагсаасан байдаг. Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Mars.Inc 2016 онд уг орцыг ашиглахаа болино хэмээн мэдээлж байсан юм.

Skittles-ээс гадна бусад эрсдэлтэй бүтээгдэхүүнд Campbell's soup, Sour Patch Kids, PEZ candy болон Sun Drop Soda зэргийг багтаажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button