Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: Хар салхины улмаас 26 хүн нас баржээ

АНУ-ын Миссисипи Делта мужийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний дараа ням гарагт өмнөд хэсгийн зарим нутгаар хүчтэй шуурга болжээ. Улмаар хөдөө тосгоны байшин барилга сүйрсэн байна. Мөн 26 хүн амь насаа алдсан талаар орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлэв.

Миссисипи мужийн Жексон дахь Үндэсний цаг уурын албаны оффис ням гарагт тус мужид орсон мөндрийн хэмжээ нь бейсболын бөмбөгний хэмжээтэй байсныг онцлон, цахим орчинд зургийг нь байрлуулжээ.

Зарим газруудад хар салхинаас сэрэмжлүүлэх дуут дохиог ажиллуулж эхлэх үед байгалийн гамшгийн улмаас эвдэрсэн гэж хотын дарга Элдриж Уолкер мэдээлсэн байна. Хар салхины улмаас олон зуун хүн дүрвэж, хэдэн арван хүн шархадсан ажээ. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг эцэслэн тооцоож гаргаагүй байна.

Мөн урьдчилсан байдлаар Охайод 210, Пенсильванид 70, Баруун Виржиниад 50 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button