Нийгэм мэдээ

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэрийн тэжээвэр амьтнаар бэлгийн дур хүслээ хангахыг хүчирхийлэл гэж үзнэ

Монгол Улс анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болохоор хүлээгдэж буй. Уг хуулийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан билээ. Тэгвэл тус хуулийг өчигдрөөс эхлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм байна.

Хуулийн төсөлд орсон онцлох зүйл, заалтыг тоймлон хүргэж байна.

Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэх:

  • 26.3. Нохой, муурыг төрснөөс хойш 45 хоногийн дотор эхээс нь салгах, худалдах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.

Асран хамгаалагч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • 6.1.1. 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • 6.2. Нохой, муурын асран хамгаалагч нь асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байна.

Нохой, муурын асран хамгаалагч нь дараах үүрэг хүлээнэ:

  • 9.2.1. нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх;
  • 9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;

АЛДАГДСАН ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАН ОЛБОЛ ХАМГААЛАХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙГ ОЛОХТОЙ ХОЛБОГДОН ГАРСАН ЗАРДЛЫГ ШААРДАХ ЭРХТЭЙ

  • 14.1. Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
  • 14.2. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд нь тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
  • 14.4. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.
  • 14.5. Сум, дүүргийн цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна.

Хүүхэд нь зулзагатай, гөлөгтэй болмоор байна гээд байхаар нь эцэг эхчүүд сэтгэл хөөрлөөр төрсөн өдөр, шинэ жилээр бэлэглэдэг. Хэдхэн хоноод уйдчихдаг. Нэг бол тухайн тэжээвэр амьтныхаа онцлогийг мэдэхгүй, судлаагүй тул шантраад, хэрэглээг нь хангаж чадахгүй гудамжинд гаргаад хаячихдаг. Тэгвэл үүнийг цаашид гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар хазаарлахаар болжээ. Уг хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.

50.3. Хүн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтныг шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчлахыг хориглоно.

Дараах үйлдэл, эс үйлдэхүйг гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзнэ

  • 47.2.1. харгис хэрцгийгээр алах;
  • 47.2.2. асран хамгаалагч, түр харагч гэрийн тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх;
  • 47.2.3. эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх;
  • 47.2.4. зодох, тамлах, хэт ачаалуулах;
  • 47.2.5. хэсгийн болон бүтэн мэдээ алдуулах эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр мэс ажилбар хийх;
  • 47.2.6. хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх;
  • 47.2.7. гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулах;
  • 47.2.8. гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой эм бэлдмэл, химийн бодисоор хордуулах;
  • 47.2.9. гэрийн тэжээвэр амьтны хөдөлгөөнийг хязгаарласан орчинд байнга уях, хорих;
  • 47.2.10. биеийн хэмжээ илт зөрүүтэй гэрийн тэжээвэр амьтдыг хооронд нь нийлүүлэх эсхүл аль нэг гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нийлүүлгийг санаатайгаар хийх;
  • 47.2.11. гэрийн тэжээвэр амьтныг өөр төрлийн амьтантай нийлүүлэх;
  • 47.2.12. гэрийн тэжээвэр амьтан ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах;
  • 47.2.13. гэрийн тэжээвэр амьтанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа хэрэглүүлэх.
  • 47.3. Энэ хуулийн 47.2-т заасан хүчирхийлэлд өртсөн гэрийн тэжээвэр амьтныг эмчлэх зардлыг гаргасан иргэн, хуулийн этгээд хүчирхийлэл үйлдсэн этгээдээс тухайн амьтныг эмчлэхтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
  • 47.4. Гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-06 12:47

3-н ба лай

Холбоотой мэдээ

Back to top button