Монгол гишүүнтэй К-РОР хамтлаг Улаанбаатарт тоглолт хийнэ

Солонгосын хөвгүүдийн хамтлаг болох "Megamax" болон охидын "Witches" хамтлаг Монголд ирэхээр болжээ. Тодруулбал, тэд тоглолт хийх юм байна.
"Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайд өөрсдийн уран бүтээлээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд өмнө нь "Mamamoo" хамтлаг манай улсад ирж байсан юм. Сонирхуулахад тус хамтлагийн нэг гишүүн нь монгол ажээ.
-Тус хамтлагийн монгол гишүүн нь хэн бэ-
Энэхүү хамтлаг анх зургаа гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа 2021 онд эхлүүлсэн байдаг. Одоогоор Iden, Ha.EI, Rohan, Jini, Kan гэх таван хүний бүрэлдэхүүнтэй юм. Тэд 2021 оны есдүгээр сард "Painted Love" мини цомгоо гаргасан. Тэд цар тахлын үеэр үйл ажиллагаа эхлүүлж байсан хамтлаг юм.

Уг хамтлагийн монгол гишүүн нь Кан юм. Түүний жинхэнэ нэрийг Б.Баасанхүү гэдэг байна. 1999 онд төрсөн тэрбээр хамтлагаа дуучны үүрэг гүйцэтгэдэг ажээ. Тэр Улаанбаатар хотод төрсөн ч дөрвөн настай байх үед нь тэдний гэр бүл Өмнөд Солонгосыг зорьсон байна.
Уг хамтлагийн гишүүн болсноор Өмнөд Солонгос дахь Монголын анхны эрэгтэй шүтээн болжээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё л байна шүү монгол хүн авьяасаараа шалгарч тэр ялаа шиг олон хангунууд дотроос ялгарнаа гэдэг нь тааламжтай.Харин миний дүүг хангу агашинууд хусна даа хусна
Ойлгомжтой зөв бичээч дээ, ёо ёо сэтгүүлчдээ
Зссссс