Гадаад мэдээ

Финланд Израилын орчин үеийн хамгаалалтын системээр зэвсэглэнэ

Финланд улс НАТО-д элссэн 31 дэх гишүүнх орон боллоо. Энэ үеэрээ Израилаас сүүлийн үеийн хамгаалалтын систем худалдан авахаар болсон талаар Ройтерст мэдээлжээ.

Тодруулбал, Израилын "David's Sling" нэртэй системийг худалдаж авах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаараа Финландын Батлан хамгаалахын яам лхагва гарагт мэдээлжээ.

Уг системийн давуу тал нь 40-300 км зайнаас дайсны пуужин, нисэх онгоцыг устгах зориулалттай аж. Систем 345 сая ам.долларын үнэтэй ажээ. Зэвсгийг Израилын зэвсэг үйлдвэрлэлийн "Rafael Advanced Defence Systems" компани нийлүүлэхээр болсон байна. Тэд АНУ-ын "Raytheon" компанитай хамтран бүтээжээ.

Израилын зэвсэгт хүчин уг системийг 2017 оноос ашиглаж эхэлсэн юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button