Гадаад мэдээДЭЛХИЙ

"Зомби мөрдөгч" киноны жүжигчин Жон Чэюүл нас баржээ

Загвар өмсөгч, жүжигчин Жон Чэюүл 26 насандаа таалал төгссөн талаар Кореабүү мэдээллээ. Олон нийт түүнийг "Зомби мөрдөгч" киноны туслах дүрээр нь мэдэх юм.

Түүнийг өнөөдөр өглөө гэртээ нас барсан байдалтай байхад нь олсон талаар Стар Ньюс мэдээлсэн байна. Цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ.

Тэрбээр зураг авалт нь эхэлсэн "Wedding Impossible" кинонд дүр бүтээх төлөвлөгөөтэй байсан юм. Энэ талаараа хоёр хоногийн өмнө инстаграм хаягтаа нийтэлсэн билээ. Түүнийг нас барсан талаарх мэдээлэл кино багийнхан болон жүжигчдийг цочролд оруулжээ.

Jung Chae-yull - Photo Gallery (정채율) @ HanCinema

Мөн түүний инстаграм хаяг устсан байна. Одоогоор түүний харьяалагддаг энтертайнтент агентлаг болох "Esteem Entertainment" мэдэгдэл хийсэнгүй.

Харин "Wedding Impossible" киноны продюсерийн зүгээс дөрөвдүгээр сарын 12 хүртэл кино зураг авалтаа цуцалсан байна. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллага мөрдөж байгаа ажээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button