Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк: Дэлхийн анхны байлдааны дрон тээвэрлэгч хөлгийг ашиглалтад оруулав

Байлдааны нисэгчгүй онгоцыг тээвэрлэх дэлхийн анхны хөлөг онгоцыг Турк улс ашиглалтад оруулсан талаараа мэдээллээ. Тус хөлгийг “TCG Anadolu” хэмээн нэрийджээ.

Турк улсын ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган “Уг хөлөг онгоцыг ашигласнаар Турк улс нөхцөл байдлыг газар дээр нь өөрчилдөг технологи, систем, шийдлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орлоо" гэж мэдэгдэв.

Эл онгоцыг тус улсын зэвсэглэлд оруулах ёслолын ажиллагааг даваа гарагт хийсэн байна.

"TCG Anadolu" (L-400) “универсал” десантын хөлөг онгоцыг бүтээх ажил 2022 онд дуусжээ. Хөлөг онгоцны урт 231 метр, өргөн нь 32 метр бөгөөд 13 танк, газар уснаа явагч 27 хуягт тээвэрлэгч, зургаан хуягт тээвэрлэгч, дөрвөн завь зэрэг 94 нэгж техникийг тээвэрлэх зориулалттай. Түүнчлэн тавцан дээр нь 10 нисдэг тэрэг, 11 цохилтын нисгэгчгүй онгоц, ангарт нь 30 дрон, 19 нисдэг тэрэг байрлуулах боломжтой юм байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button