Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүмүүсийг Ангараг руу зөөвөрлөх пуужинг өнөөдөр туршина

Өмнөд Техас мужид SpaceX зэвэрдэггүй гангаар хийсэн пуужингаа туршихаар бэлтгэж байгаа талаар NPR мэдээлжээ. Уг пуужин нь Ангараг гараг руу хүмүүсийг зөөвөрлөх зориулалттай юм.

MIT-ийн сансрын хөдөлгүүрийн лабораторийн захирал Пауло Лозано "Энэ бол нарийн төвөгтэй техник. Урьд өмнө нь үйлдвэрлэгдэж байгаагүй маш том хэмжээтэй" хэмээн тодотгов.

Старшип сансрын аялалд зориулсан уг пуужингаа өнөөдөр туршихаар болсноо зарлалаа. Энэ туршилт нь сансарт хүн зөөвөрлөх, аялах томоохон гарцыг нээх түүхэн явдал юм. Учир нь ямар ч пуужингийн даацаас илүү их ачааг сансарт зөөвөрлөх боломжтой болох билээ. НАСА-гийн зүгээс энэхүү пуужинг ашиглаж саран дээр сансрын нисэгчдээ буулгах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэхдээ SpaceX-т тэрбум орчим ам.доллар төлж байгаа ажээ.

Пуужинг орон нутгийн цагаар 07.00 цагт Бока Чика дахь станцаас хөөргөх оролдлого эхлэх ажээ. Хөөрснөөс хойш 9.5 минутын дараа газраас 235 км-ийн өндөрт хүрч, пуужингаас салснаар сансрын аялал эхлэх аж.

Уг пуужин 33 хөдөлгүүртэй бөгөөд энэ олон тооны пуужингийн хөдөлгүүрүүдийг нэгэн зэрэг харвах нь туршилтыг амжилтгүй болгох эрсдэлтэй. SpaceX-ийн зүгээс ч амжилтгүй болох эрсдэл байгаа гэв. Өмнө нь 1960-аад оны үед ЗХУ саранд хүрэхийн тулд ижил төстэй аргаар туршилт хийсэн байдаг. Тодруулбал, тэд эхний шатанд 30 хөдөлгүүр ашиглажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button