Шинэ Зеландын нисэгчийг барьцаалсан босогчид Индонезийн 13 цэргийг хөнөөжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард барьцаалагдсан Шинэ Зеландын нисэгч Филип Мехртенсийг армийн цэргүүд эрэн хайж буй. Уг ажиллагааны үеэр Индонезийн Папуа бүс нутгийн салан тусгаарлагч босогчид 13 цэргийн амийг хөнөөсөн байна.
Баруун Папуагийн Үндэсний чөлөөлөх армийн цэргүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ндуга-Режентсийн Ял, Муги дүүрэг дэх Индонезийн цэргийн хоёр пост руу дайрсан гэж мэдэгдлээ.
Босогчид Муги дүүрэгт Индонезийн цэрэг, цагдаагийн 13 албан тушаалтныг буудан хөнөөжээ. Нэг цогцсыг Индонезийн арми нүүлгэн шилжүүлсэн боловч босогчид 12 цогцсыг эзэмшиж байгаа хэмээн тус улсын мэдэгдэлд тодорхойлжээ.

Цэргүүдийн зарим нь сураггүй алга болсон гэж армиас баталсан ч цаг агаарын байдлаас болж тэдний хаана байгааг тогтооход хүндрэлтэй байгаа гэлээ.
Цэргийн хэвлэлийн төлөөлөгч Жулиус Виджожоно "Бид нисэгчийн байршлыг мэдэж байгаа. Ажиллагаа хурцадсан ч Папуа дахь цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тааварлах боломжгүй" хэмээн мэдээлжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.