С.Зоригийн хэргийг Т.Сүхболдын ахалсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгана

С.Зоригийг хөнөөсөн хэргээр буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2017 онд сулласан. Учир нь эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзээд байв.
Тэгвэл өнөөдөр НПГ-аас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллах тогтоолыг хүчингүй болгосон талаар мэдээллээ. Хэргийг шалгаж буй мөрдөх байгууллага нь ийм саналыг нийт таван удаа НПГ-т тавьжээ.
Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллах тогтоолыг хүчингүй болгосон гэдэг нь С.Зоригийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй хаана гэсэн үг биш гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Тэрбээр С.Зоригийн хэргийг үргэлжлүүлэн шалгах шинэ ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд ахалж ажиллах юм байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхболд гэж ээ мөн зальтай золиг
Хэргийн материал нээлттэй болоогүй юу.
Elbeg hurts erdenebat naraas ehelhed barag ilrene
мөрөн шиг одоо ИХ орно тэнэг сонгогч нар зоригийн хэргийг илрүүлэнэ гэж сонгоно