Нийгэм мэдээ

Халхгол сумын түймрийн хохирлыг тогтоохдоо хандгайг 10 саяар үнэлжээ

Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын эхээр гарсан түймрийн ой бүхий газар, бэлчээр, ургамалд учирсан хохирол Нөмрөгийн ДЦГ-ын хэмжээнд ой бүхий газар болон бэлчээр ургамлын нийт түймэрт шатсан талбай 447.0 мянган га орчим талбай шатаж 140.0 мянга орчим га талбай үлдсэн болохыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн зайнаас тандан судлалын хэлтсээс гаргасан зурагт үндэслэн гаргажээ.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны 106 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”, 2018 оны 182 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-ээг үндэслэн нийт талбайг бэлчээрт тооцон бодоход 3,463,803,000 /Гурван тэрбум дөрвөн зуун жаран гурван сая, найман зуун гурван мянган/ төгрөгийн хохирол учирсан байна.


Түймэр унтраах үед болон түймрийн дараах өдрүүдэд Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар тухайн шатсан газар оронд 6 удаагийн хохирол тогтоох бүлэг үүрэг гүйцэтгэж ажиглалт судалгаа явуулсан хээрийн түймэрт шатсан амьтан амьтдыг гэрэл зургаар баримтжуулан хохирлыг гаргасан.

Амьтдын хохирлыг Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолын I хавсралтад заагдсан “Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ”-гээр тооцжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button