Гадаад мэдээДЭЛХИЙ

Саудын Арабаас анх удаа эмэгтэй хүн сансарт ниснэ

Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисэгч Олон улсын сансрын станцыг зорихоор болжээ. Тодруулбал, түүнийг тавдугаар сарын 21-нд ниснэ хэмээн АНУ-ын НАСА мэдээллээ.

Түүнийг Райана Барнави гэдэг юм. Хөхний хорт хавдар судлаач мэргэжилтэй ажээ. Тэрбээр Саудын Арабын эрэгтэй сансрын нисэгч Али Аль-Карнитай хамт нисэх юм байна. Тэд "SpaceX" компанийн "Crew Dragon" хөлгөөр хийх "Axiom Mission 2" нислэгийн бүрэлдэхүүнд багтсан аж.

НАСА болон "Axiom Space" компани уг баг бүрэлдэхүүнийг Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс "Falcon 9" пуужингаар тавдугаар сарын 8-нд хөөргөхөөр төлөвлөж байсан билээ. Гэсэн хэдий ч нислэгийн хувиаарийг хойшлуулсан юм.

Мөн уг баг бүрэлдэхүүнд НАСА-гийн сансрын нисэгч асан Дегги Уистон командлагчаар, Жон Шоффнер нисэгчээр тус тус ажиллах ажээ. Тэд ОУСС-д хагас жилийн турш даалгавар гүйцэтгэж буй АНЭУ-ын сансрын нисэгч Султан Аль Неядитэй хамтран ажиллах юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button