Явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгоно

Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн борооны дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулж хориглосон байдаг. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байна.
Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100000 төгрөг хоригч иргэн авах юм уу улс авах юм уу
Авто замын ус �######�уулах суваггүй хийсэн замын бурууг иргэдэд тохож байгаа юмуу. Эсвэл бороо орсон үед 10км /цаг хурдтай яваа гээд хууль гаргачихаа . Ус цацуулах гээд бичлэг хийгээд мөнгө авдаг үзэгдэл удахгүй гарч хэлсээр баахан ажил удах нь
зөв хэрэгжүүлэх шаардлагатай байна шүү
замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд ил задгай бохироо асгаж байгаа хужаа нарыг 10 мянган төгрөгөөр торгоно гэж юу яриад байнаа