Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Туул голын ус 1966 оны үерийн түвшинд буюу 311 см хүрлээ

Үргэлжлэн орсон бороо татарсан ч үер усны түвшин нэмэгдсээр байна.

Одоогийн байдлаар сав газрын эхэнд буюу Тэрэлж-Босгийн гүүрээр үерийн түвшин өмнөх өдрөөс 20-30 см-ээр буурсан хэдий ч долоодугаар сарын 7-8 шилжих шөнө, 8-ны өглөөгүүр Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд үргэлжлэн нэмэгдэн 6 цагийн байдлаар усны түвшин 311 см хүрч үерийн аюултай түвшинг 50 см даван онц хүчтэй үерлэж буйг онцгойлон анхааруулж байна.

Туул голын усны түвшин 1966 оны үерийн түвшинд буюу 311 см-т хүрсэн байна.

Усны түвшин,

02:00 цагт 301 см

04:00 цагт 308 см

06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 51 см давсан бол 08:00 цагт 308 см болж буурсан нөхцөл байдалтай байна.

Иймд иргэд та бүхнийг үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ZZOCHIN
ZZOCHIN

BARAG L NAADMAA HOISHLUULSAN N DEER SHUU...TUUH DAVTAGDAJ BHAD BAIGALIIN HUCHING SURUH N TENEGIIN L UILDELSHUU....YADGIIN JOOHON HOISHLUULAAD L NAADAHGUI YU...OHITCUULJ BOLNOSHDEE...

Холбоотой мэдээ

Back to top button