Үерт өртсөн орон сууцнуудын 20-иос нь хөрсний ус нэвчиж, цахилгаан залгах боломжгүй байна

Сэлбэ голын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Иймээс үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
500 гаруй цэргээс гадна дүүрэг, орон нутгийн өмчит байгууллагын ажилтнууд өглөө 07:00 цагаас ажиллаж эхэлсэн. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.

Хөрсний усны нэвчилтгүй байрны усыг нь соруулж дуусгаад, лаг, шаврыг цэвэрлэж байгаа юм. Хөрсний усны нэвчилттэй байрнуудын тухайд усыг нь соруулаад дуусахад хэсэг хугацааны дараа 10-20 см ус тогтоод байгаа аж. Иймээс цахилгаан залгах боломжгүй нөхцөл байдал үүсэж буй тул хөрсний усны мэргэжилтнүүдтэй асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Туул, Сэлбэ голын усны түвшин буурсан учраас үерийн эрсдэл үүсэхгүй гэж тооцож байна

-Хөрсний усны нэвчилтгүй байрнуудынхаа лаг, шаврыг өдөр гэхэд цэвэрлэж дуусгахаар зорьж байгаа. Туул, Сэлбэ голын усны түвшин буурсан учраас үерийн эрсдэл үүсэхгүй гэж тооцож байна. Ариутгал, халдваргүйжүүлэлт болон иргэдийг цахилгаанаар хангахад анхаарч ажиллана. Хоёр дүүрэгт 20 орчим байранд хөрсний ус нэвчиж байгаа нь хүндрэл үүсгэж байна гэлээ.

Тусгай зориулалтын машинаар 54 мянган ам метр талбайд, ногоон байгууламжийн усалгааны 10 автомашинаар 40 мянган ам метр талбайг ариутган халдваргүйжүүлээд байна. Мөн Хүүхдийн паркийн 20 га талбайг хоёр давтамжтайгаар ариутгажээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭДГЭЭР БҮХ ХОХИРОЛ БАЙГАЛИЙН ГЭНЭТИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИНҮЙЛЭЭС ОГТ БУС ШҮҮ. БАРИЛГЫН СТАНДАРТАД ҮЛ НИЙЦЭХ ГАЗАРТ БАРИЛГА БАРИУЛАХ ХУЛГАЙН ХАХУУИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УХАЙН ҮЕИЙН ХУЛГАЙЧДЫН ГАЙ ШҮҮ. ТЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ,РАГДУУЛЖ ЯЛ АВАХ ЁСТОЙ ШҮҮ
Төлөөсийг тэднээр барагдуул, байрыг нь буцаа, насаараа амьдрах боломжгүй аюултай болжээ, Бусдыг хайрладаггүй цэв хөлдүү сэтгэлтэй юмнуудад хийснийг нь буцаагаад, улсаас бөөн ажил, зардал чирэгдэл болсон төлбөрийг төлүүл, Хамгийн гол нь хичнээн айл, хүмүүс Амар амгалангаа алдаж, айдас түгшүүр, ундуй сундуй, эмх замбараагүй болов Байгалийн хүчин зүйл биш шүү, хар үйлстнүүд ийн гай гарч ирж байгаа юм Тэд цайруулах үйлээ өчүүхэн ч гэсэн хий,
Ус шүүрээд байгаа байруудыг буцааж, иргэдэд одоогийн ханшаар тооцоо хийж хохиролгүй болго, насаараа амьдрах , үр хүүхэддээ үлдээх байр биз дээ.....
Мал юүгаа мэдэхэв
Энэ юуч мэдэхгүй болхоор бөөрөнхийлөөд орхинодоо схд т юуч хийгээгүй байж бөх даргын цавьны бөөс болхоор хотын орлогч болсон танил талын дарга нарыэ ажил хэзээч урагшладаггүй
Цахилгааны оруулгыг нь доороос нь биш дээрээс нь оруулах болж дээ. Тэгэнд л хэсэг хугацааны дараа суулт өгөад нурж унах хувь тавилантай юм. Авилгын хар мөр цаашаа!