Камерын дэргэд үертэй тэмцсэн Д.Сумъяабазарын "айл гэрдэх" тоглоом

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрөгч амралтын өдрүүдэд үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь ажиллаж танилцлаа. Үүрэг чиглэл ч өгч явлаа. Энэ бүхнээ камерын дурангийн өмнө, шууд дамжуулалтаар гүйцэтгэсэн юм.
Шууд дамжуулалт сайнтай ч, саартай ч байдаг. Саар тал нь дийлэнх гэдгийг улстөрчид ер ойлговол бас зохилтой ч цаг үе ирсэн билээ. Учир нь олон нийт хэрсүү болж байна.
Факт нэг: Д.Сумъяабазарыг ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяртай хамт алхаж явтал нэгэн амны хаалт зүүсэн эмэгтэй гэнэтхэн хүрээд ирлээ. Тэгээд "Би одоо яаж ус гатлах вэ. Түрүүн нэг залуугаар үүрүүлсэн юм, бид хоёр. Одоо яах вэ" хэмээж байна. Д.Сумъяабазар "Тийм үү. За, хоёулаа нэг нэгээр нь үүрчихье" гээд ухасхийж байна.
Факт хоёр: "Эднийх өөрсдийн помпоор ус соруулж байгаа. Энэ нь манайд байгаа помпоос том. Томоохон хохирол учруулаагүй байгаа газрыг соруулж байна. Тийм болохоор нарны зам руу аваачиж соруулъя, дараа нь тэдний газрын усыг соруулаад өгье гэдэг хүсэлт тавьсан" гэж албаны хүн хэллээ.
Д.Сумъяабазар "Тийм үү. Помпыг нь ашиглая гэж хэл л дээ".
Ийм мэтийн фактууд шууд дамжуулалтын үеэр гарч, олон нийтэд үер устай тэмцэж ажиллаж байна гэхээсээ цэцэрлэгийн хүүхэд айл гэрдэн тоглож байгаа мэт дүр зургийг үзүүлэв.
Амны хаалттай эмэгтэй хаанаас ч юм гарч ирээд хотын даргад үүрүүлье гэж байдаг. Камерын өмнө тэгж гарч ирэх монгол эмэгтэй олдох уу. Тэр яагаад амны хаалт зүүсэн байв. Бэлтгэсэн ажил л гэж харахаас өөрцгүй.
Хувийн хэвшил өөрсдийн зардлаар ус соруулах төхөөрөмж ажиллуулж, өөрсдийн газарт нь тогтсон усыг өөрсдөө зайлуулж байхад хүрч ирснээ "Бидэнд ашиглуул" гэж ярих. Үнэндээ Нийслэлийн үе үеийн удирдлагуудын буруутай үйлдлээс болж, хэд хоногийн хөнгөн бороонд Улаанбаатар усанд автсан. Гэвч хувийн ААН "Ус соруулж өг" гээд гомдол мэдүүлж зүгээр суугаагүй байна. Гэвчиг Нийслэл нь тэдний ус соруулах төхөөрөмжийг бараг л хүчээр дайчилна, "Дараа нь танайхыг соруулаад өгье" гэх нь холгүй юм ярьж байна. Үүнийг харин коммунист яриа гэхээс яах вэ.
Тооцоо судалгаа байсангүй. Мэргэжилтнүүд даргын өмнө үер ус туучин барин гүйлдэж, нөхцөл байдлыг тайлагнана. "Дарга аа, эднийн манайхаас том помптой юм билээ" хэмээн ам шүд алдацгаана. Үнэн хэрэгтээ үер ус гэдэг улстөрчдөд "попрох" л боломж болж байна. Харин алба хаагчид эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Хэрэв дараагийн удаа ийм асуудал болохоос дорвитой урьдчилан сэргийлж чадахгүй гэмээнэ, энэ бүх камерын өмнө "айл гэрдэж" тоглосон популизмыг нь ард олон санах, сануулах л болно.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ugaasaa jujig jujig dandaa aj axuin negj, ard irgediig ashiglax shulax yum l sedej yavdag daa xot duurgiin xumuus.
Оросын ялзра-лыг Украйны дайн дэлгэсэн. Манай нийгмийн ялзра-л, авилгыг түр зуурын бороо л дэлгэлээ дээ. Москва ерөнхий командла-лгүй 500 хоног дайтаж байна. Командлагч нь олны өмнө гарах нүүргүй болсон. Манай Сумьяагийн шар нүүр чинээндээ тулта-л улайчихаад л шир шиг юм болцон зүтгээд байна. Шойгу ядахдаа ичдэг бололтой. Харин манай авилгачид ичихгүй. Долгорсүрэн гуайн авгай ч айхтар хүн юм даа.
Анх ангайгаад гайхдаг байлаа
Setguulch ner zuusen muu lalruud hun goochilhoos uur yum medehgui novshnuud
Сэтгүүлч Сансармаа бол Мангармаа л юм байна
Ажилаа хийж яваа хүнийг доромжилж байдаг аль намын аль даргын хөлгийн сайт вэ
Чи юун олон үгтэй пзда вэ .өөр яахийн тэгээд хошуугаа нэмэрлэхээр хуруугаа нэмэрлэ
Цаг наргүй л явж бгаа харагдана лээ ш дээ. Яах гэж ажил хийж бгаагаа хэмлэж бдаг юм бэ.
Битгий ингэж бай, ажлаа хийж, өмнөх завхрал тай тэмцэж бна шдээ энэ хүн чинь. Миеээ авилгааас, самарсайхнаар дуустлах зовлонг арилгаж бна
Яасан сөрөг юм бичдэг юм бэ, тэгж таарсан байлгүй дээ, хэн ч тэгээд яаж гатлах уу гээд ирвэл чадалтай, хувцас хэрэглэлтэй хүн байвал үүрээд л гаргана ш дээ
Муулах гэхээр бүр байж ядах юм аа