Нийгэм мэдээ

"ЕБС-ийн сурагчийн Ховд аймагт байгуулсан амьтны хүрээлэнд хилэнц, матар, тоть бий"

 Ховд аймагт орон нутгийн анхны амьтны хүрээлэнг байгууллаа. 

Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ц.Маралмаа санаачилж гэр бүлийн гишүүдийн дэмжлэгээр Ховд аймагт анхны амьтны хүрээлэн байгуулсан байна. Тус амьтны хүрээлэнгийн талаар Ц.Маралмаагийн эгч Б.Пүрэвжавтай ярилцлаа. 

-Сайн байна уу. Амьтны хүрээлэн нээх санаа хэрхэн төрсөн бэ? 

- Өнгөрсөн жилийн цагаан сараар манай хамаатны хүүхдүүд нэгнийдээ зочилсон. Маралмаагийн маань тэжээдэг амьтдыг хүүхдүүд сонирхож, дахин очиж үзмээр буйгаа илэрхийлж байсан. Энэ хандлагаас нь хараад, хүүхдүүдэд ийм хэрэгцээ байдаг юм байна, амьтан тэжээсэн хүүхэд их энэрэнгүй, өрөвч зөөлөн бас аливаа зүйлсийг хайрлаж сурдаг юм байна гээд бодчихсон байсан. Удалгүй Маралмаа маань амьтны хүрээлэн нээе гэхэд ньхүлээж аваад, зургадугаар сарын 1-нд анх нээсэн. 

-Амьтдынхаа эрүүл ахуйн шаардлага хэр хангасан бэ?  

-Албан ёсны  эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй амьтны дэлгүүрүүдээс вакциндаа хамрагдчихсан амьтад авдаг. Нохой авлаа гэж бодоход гэрчилгээтэй нь авдаг гэх мэт. 

-Хэрвээ амьтад нь өвчилбөл ямар арга хэмжээ авах вэ. Ховд аймагт амьтаны эмнэлэг байдаг уу? 

-Манай аймагт амьтны жижиг эмнэлэгүүд байдаг бөгөөд хооллолт, арчилгааны талаарх зөвлөмж зөвөлгөө үргэлж авч байдаг. 

-Иргэд болон хүүхдүүд хэрхэн хүлээж авч байна вэ? 

-Их эерэг, нааштай хүлээж авсан. Ялангуяа хүүхдүүд бол үнэхээр баяртай байгаа.  Манайх бол тийм гоё байршилтай төв газар биш. Тийм хэдий ч хүүхдүүд, хүмүүс дандаа зорьж ирэх болсон. Ирсэн хүүхдүүд дахиад л очмоор байна гээд байдаг болсон гэсэн. Манай гудамж одоо хүүхэд шуугисан гудамж л болсон доо. 

-Үнэ төлбөрийн хувьд хэд вэ? 

- Амьтдыг тэжээх, хооллох, арчлахад тодорхой хэмжээний зардал гардаг учраас тасалбар олгож байгаа. Иргэд ,хүүхэд багачуудад 5000₮-өөр харин гурваас доош насны болон төрсөн өдөр нь тохиож буй хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байгаа. 

-Амьтны хүрээлэнд нь одоо ямар ямар амьтан байгаа вэ? 

-Манайд одоогоор 20 гаруй төрөл зүйлийн зуу орчим амьтан байгаа. Тэдгээрийн зарим нь ховор, хөдөө орон нутагт харагдаад байдаггүй зөвхөн амьтны дэлгүүрүүдээр байдаг амьтад байгаа. Нэрлэвэл эмгэн хумс, могой, загас, хилэнцэт хорхой, матар, яст мэлхий, гүрвэл, тоть, галуу, нугас, гоёлын тагтаа гэх мэт өвөрмөц амьтад байгаа. 

-Ер нь цаашдаа ямар амьтан авах бодолтой байгаа вэ? 

-Төрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж чадаагүй, байсан зүйлсээ засаж сэргээгээд хийсэн зүйл болохоор яг одоохондоо бол амьтанаа нэмж авах боломж жаахан хомс байгаа. Гэхдээ авахыг хүссэн амьтан бол их байгаа. Жишээ нь: Хөөрхөн панда, тимон, сармагчин, илбэнх гэх мэт. 

-Ярилцсанд баярлалаа. Ажил амьдралд нь амжилт хүсье. 

Ц.ДАВААСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Б. Ганбаатар
Б. Ганбаатар

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button