НИЙГЭМ

Хязаалан насны хурдан морьдын уралдааны түрүү Говь-Алтай нутгаас тодорлоо

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан Хязаалан насаар эхэллээ. Энэ жилийн хязаалан насны хурдан морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Т.Жаргалсайханы халтар үрээ түрүүлж, тод манлай торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ хурдалсан бол айргийн гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хурдан хүрэн үрээ давхилаа.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button