Нийгэм мэдээ
Энэ жилээс сурагчид 22 еврогийн үнэтэй "Pearson" платформоор англи хэл сурна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Pearson" платформыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж, англи хэл заахад дэмжлэг болгон ашиглахаа мэдэгдсэн. Үүний ерөнхий зохицуулалт нь болсон Боловсролын багц хуулийг хаврын чуулганаар баталсан билээ. Улмаар энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн сурагчид "Pearson" платформоор англи хэл сурахаар болж байна.
"Pearson"-ыг хувийн сургуулийн сурагчид 22 евро төлж, худалдан авдаг. Энэ нь 82,300 төгрөг юм. Өнгөрсөн хичээлийн жилийн хугацаанд БШУЯ-наас тодорхой улсын сургуулиудад энэ платформыг туршсан бөгөөд сайн үр дүн гарсан талаар Л.Энх-Амгалан сайд ярилцлагадаа дурдсан байв. Хөдөөгийн сургуулийн хүүхэд хотын хүүхдээс хавьгүй илүү англи хэл сурах бололцоотойг уг туршилтаар баталжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.