Ж.Сандагсүрэн: "Aqua Garden"-ийг нураана, барилгын ажил нь үргэлжилж байж болно

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ, Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон Aqua garden хорооллын хоёр блок, S.Outlet, Шунхлай ШТС зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.
-“Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын барилга байгууламжуудыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоодог.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм Энд Жи констракшн” ХХК, түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газар нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон.
Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 22.2 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Мөн зүйлийн 22.2.1 дэх хэсэгт “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн нь байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Үерийн гамшгийн улмаас шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгосон юм. Улмаар “Эм Энд Жи констракшн” ХХК-д эзэмшүүлсэн газарт барьж байгаа нийт дөрвөн блок барилгын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хоёр блокийг, иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газарт барьсан барилгын түр зөвшөөрөл бүхий хоёр объектыг албадан буулгана.
-“Aqua garden”-ий барилгын үйл ажиллагаа үргэлжилж байгаагаас гадна албадан буулгахтай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 51 метрээс дээш өндөр болон 16-аас дээш давхартай орон сууцны зориулалттай барилгыг онцгой төвөгшилтэй барилга гэж үзэн, БХБЯ-наас барилгын ажлын зөвшөөрөл өгч, мөн ажлыг зогсоох эрх нь тус яаманд байдаг. Үүнтэй холбоотойгоор барилгын ажил үргэлжилж байж болно.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д тухайн үйл ажиллагаа нь иргэдийн нийтийн эрх ашгийг хөндөж байвал заавал сонсох ажиллагаа явуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр заасан.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нураахаас өөр арга алгуу улс төр н оноо авөх гэж хүнй эдгг сөнөөж болохгүй шүү
энэ сандагсүрэн чи ямар сургууль төгссөн хүн бэ. Захиргааны ерөнхий хуулиас илүү Үндсэн хуулиа эхлээд сайн унш. Үндсэн хуульд төрийн болон хувийн өмч нь адил тэнцүү эрхтэй. Төрийн холбогдох байгууллага албан тушаалтнууд зөвшөөрлөө өгөөд барьчихсан барилгыг хэн нэг албан тушаалтан эрх мэдлээрээ хүч түрэн нураах нь үндсэн хууль болон холблгдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болноо. Шүүх ч нураах шийдвэр гаргах боломжгүй. Бид эрх зүйт төртэй улс шүү.
Олон нийтийн эрх ашиг чухал болохоос таны барилга сонин биш үү, хууль зөрчсөн бол нураах нь зүй ёсных. Тэгээд ч бүх юм тодорхой болсон үед энэ барилгыг хэн худалдаж авах вэ дээ, тэнэгийн тэнэг хүмүүс л авч магадгүй, хэхэ
Сандагсүрэн чи хуулиа унш .1 д газрын зөвшөөрөл олгосон ( танай МАНын нөхөр байгаа) хүнтэйгээ хатуу хариуцлага тооц .2 т дурын дарга шүүхийн шийдвэргүйгээр хувь хүний ( захиалагч нарын) болоод зээл өгсөн банкны эрхэнд халдаж барилга байшин нураагаад байдаггүй юм. Ажил хийж байгаа дүр эсгэж байгааг чинь мэдэж байна.
сумка сандагсүрэн мэтийн юуч мэдэргүй тэнэгүүд минь ээ та нарт хэлэхэд хүний хийж бүтээснийг нурааж сүйтгэж атаархах сэтгэлдээ хөтлөгдсөн хэдхээн хүнд таалагдахын оронд овойж оцойсон их бүтээн байгуулалтыг мөнгө цацаж биш маш бага зардлаар гүйуэтгэж сураа. Та нар өнгөрсөн 3 жилийн хугацаанд ядарсан иргэдийн гаражийг буулгаж шоудахаас өөр юуч хийсэнгүй. Одоо бүүр давраад хүний барьчихсан 25 давхар байшинг буулгаж шуудаж эхлэхээр улайрч байна. Та 2 шиг юуч мэдэхгүй ухнан шиг бүү давар. Асуудалд хууль болон шүүхийг шийдвэрийн дагуу хандаж сур. Та хоёр түүхий гөлөг шиг л байна.
Ж.Сандагсүрэн бол хүүхэлдэй 2024 оны сонгуулиар хусагдаад л алга болох этгээд . ААН хувь хүний өмчийг нурааж олон хүнийг хохироож болохгүй . Энэ нөхөр бол нураачихаад л алга болно шүүдээ
Нураана буулгана л гэнэ. Тэгээд тэр хувийн хэвшлийн нэхэмжилсэн хэдэн арван тэрбумыг хэн төлөх вэ? Сандагсүрэн, Сумъяа хоёр уу?
Иймэрхүү хэн ч бишүүд дарга болчихоороо хамар доорх ангархайныхаа хирээр хуцах юмаа. Хөөрхий амьтан юуч мэдэхгүй хирнээ дүрдээ итгэчихсэн.
ХУДАЛЧ ВИЛГАЧИН НОВШ
Agua garden хороолол хөрсний судалгаа хийгдээгүй голын эргийн шаварлаг хөрсөн дээр баригдсан байгаа болон дураараа голдрил боож барьсан нь суурийн хэсэгт эрсдэлтэйгээс гадна өмнөх төлөвлөлтийг эвдэж өөрчилснөөр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Авлигаар асуудлыг шийдсэн гэсэн олон нийтийн дүгнэлт байгаа зэргээс дахин ийм явдал гаргахгүйн үүднээс нураах шийдвэр гаргажээ.
Өө хөөрхий дүрдээ итгэчихсэн жинхэнэ Дүлзэн царйтай нөхөр байна. Энэ бид хоёрын дарга гэж юу байхавдээ. Бас нэг суганы үс бөгс долоогч л байна. Одоо цагт чинь тиймэрхүү этгээд нь дарга болж албан тушаал ахидаг болсон бурангуй үе шүү дээ.
Та нар нурааж харагдаач.май .
Сандагсүрэн сумка 2 юуч мэдэхгүй тэнэгүүд гэдгээ алхам дутамдаа үг хэлэх бүрдээ нотлох юм даа. Барилгын сайд өндөр байшин барь гээд зөвшөөрөл өгчихсөн байхад нийслэлийн юуч мэдэхгүй нэг тэнэг цүнх баригч тэр өндөр барилгыг нураах тушаал гаргаж л байдаг. Эхлээд сандагсүрээн чи өөрсдийнхээ эрх хэмжээг мэд. Танай наад сумка чинь албан тушаалаараа ямарч байсан барилгын сайдын дээр гарна гэж байхгүй. Шийдвэрээ гаргахаас өмнө өөрсдийн эрх хэмжээ эрэмбээ сайн мэд судал за!!!
Ер нь онцгой бүс үер усны ам газар баригдсан ямарч барилга байгууламжийг нураах нь маш зөв!!! Байгалийн аюул гамшиг хэлж ирэх биш одоогийн ирж үер усны гамшгаас илүү өшөө их олон хүн хамарсан өргөн цар хүрээтэй юул гамшиг ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ!!! Иймд бага анхааруулга өгсөн дээр эртнээс тэр хоёр барилтыг нурааж усан сангаа барих зүйд нийцэх болов уу!!! Харин зөвшөөрөл өгч авилга авсан өгсөн тухайн дарга нараар тэр хохиролыг нь төлүүлэх хэрэгтэй дээ!!!