НИЙГЭМ

Дэл уул дахь хосгүй гайхамшигт дурсгалуудыг хамгаална

Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газраас зүүн урагш 20 гаруй км-т Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй гайхамшигт дурсгалуудын нэг Дэл уулын цогцолбор дурсгал бий.

Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км хойноос урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудад МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд хадны сүг зургийг өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Тус газрыг эрдэмтэн судлаачид байгаль дээрх уран зургийн галерей хэмээн нэрлэдэг.

Дэл уулын хадны зурагт янгир, чоно, гахай олон амьтдыг зурахаас гадна морь, тэмээ унасан хүмүүс, морин тэрэг, барилдаж буй хүн зэрэг ахуй амьдралтай холбоотой зураг тэдгээрийн дотор Дундад зууны хоёр гэрийн зургийг зурсан байдаг.

Мөн оршуулгын зан үйлийг тодруулах ач холбогдолтой, хашлага чулуун дээрээ бүжиглэж буй хүмүүсийн зурагтай Гучин хоёр хүний дөрвөлжин булш нь эрдэм шинжилгээ, судалгааны чухал ач холбогдолтой дурсгал юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлэгсамбын зураг бна у ? Кх кх кх

Холбоотой мэдээ

Back to top button