Амазонд газрыг тосны олборлолт үргэлжилбэл 770 зүйл амьтанд аюул учирна

Эквадорчууд Амазоны дархан цаазат бүс нутагт газрын тос олборлохыг эсэргүүцэн, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан санал хурааж байна. Уг олборлолтыг Ясуни цэцэрлэгт хүрээлэнд хийж байгаа ба эсэргүүцэж буй шалтгаан нь тусгаарлагдсан уугуул иргэд бүхий хоёр төрлийн аймаг, 610 зүйлийн шувууд, 139 зүйлийн хоёр нутагтан, 121 зүйлийн хэвлээр явагчдыг гэр болсон нутгийг сүйтгэнэ хэмээн үзэж буй юм.
Олборлолт явуулж буй газар нэг сая га-г хамрах бөгөөд нэг га талбайд л гэхэд Европ тивээс олон зүйл амьтан амьдардаг. Мөн хойд америкаас их модтой гэж үздэг. Эквадорын газрын тосны хамгийн их нөөцийг Ясуни цэцэрлэгт хүрээлэнгийн чанх дор байгаа гэж тогтоожээ.

1989 онд Ясуни хүрээлэн ба зэргэлдээх газруудыг ЮНЕСКО-гоос “Шим мандлын томоохон нөөц газар” хэмээн тодорхойлсон. Эсэргүүцсан санал хураалт даваа гарагийн байдлаар 10 хүн тутмын 6 нь газрын тос олборлох үйл ажиллагааг эсэргүүцсэн байна.
Энэ үйл явдал Эквадорын ерөнхийлөгчийн сонгуультай давхацсан ба нэр дэвшигчдийн хоёр дахь шатны санал хураалтаар шийдэгдэх аж.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.